Аймгийн Онцгой Комиссоос мэдээлж байна /2020.02.20/

Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цаг үеийн мэдээллийг Аймгийн Онцгой комиссоос шуурхай хүргэж байна.


МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газраас цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар гаргасан уриалга ,зөвлөмжийн дагуу аймгийн Онцгой комиссын 4 дүгээр хуралдаанаар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийн Улсын Онцгой комиссын 5-р хуралдаанаар агаарын тээврээс бусад улс, орон нутгийн чанартай бүх авто болон төмөр замын хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 23-ны 08.00 цагаас 02-р сарын 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд буюу Битүүний өдрийн 08.00 цагаас Шинийн 4-ний 08.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.

Тус шийдвэртэй уялдуулж, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/222 тоот “Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамжид өөрчлөлт оруулж аймаг сумын нутаг дэвсгэрээс орох, гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байгаа аж.
Иргэд та бүхэн Улсын болон аймгийн Онцгой комиссоос гарах шийдвэрийг чанд мѳрдѳн гоц халдварт ѳвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалжээ.
Шаардлагатай мэдээлэл авахыг хүсвэл аймгийн Шуурхай штабын 24 цагийн жижүүрийн утас 70520003 утсаар лавлана уу.

Nyamtsetseg

Nyamtsetseg

https://dmedia.mn

МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Телевиз, сонин, сайтад ажиллаж байсан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.