Коронавирусын дэгдэлт энэ сард дээд цэгтээ хүрч, 4-р сар гэхэд дуусна гэж мэдэгджээ

Хятадын шилдэг эмнэлгийн зөвлөх доктор Жонг Наншань коронавирусын дэгдэлт энэ сард дээд цэгтээ хүрч, 4-р сар гэхэд дуусна гэж мэдэгджээ. Гэвч түүний хэлсэнд хүн бүр итгэхийг хүсэхгүй байна.

2003 онд SARS -ийг илрүүлсэн эпидемиологич, доктор Жонг Наншань Мягмар гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа зарим мужуудад коронавирусын шинэ тохиолдол хэдийн буурч байгааг онцолсон байна. Тэрээр коронавирусийн оргил үе энэ сарын дундуур дээд цэгтээ хүрч, түүнээс хойш буурч эхэлнэ гэжээ.

Гэхдээ вирусийн талаар өнөөг хүртэл тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд анх вирусийн тархацыг 14 хоног гэж тооцоолж байсан ч 24 хоног болгон хойшлуулсан. Вирусийн дэгдэлт  хамгийн дээд цэгтээ хүрсэн тухай доктор Жонг хоёр дахь удаагаа мэдээлж байгаа нь энэ юм. Тэрээр өмнө нь 1-р сарын 28-нд оргил  үе нь тохиож 7-10 хоног үргэлжилнэ гэж тооцоолж байсан бол 2-р сарын 2-нд дахин оргил үе таарах бөгөөд 10-14 хоног үргэлжилнэ гэжээ.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.