Н.МӨНХЦЭЦЭГ: Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд багш, ажилчид тогтмол эргүүлд гарч байна

 Н.МӨНХЦЭЦЭГ: Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд багш, ажилчид тогтмол эргүүлд гарч байна

БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Н.МӨНХЦЭЦЭГ:

Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд багш, ажилчид тогтмол эргүүлд гарч байна. Эргүүлийн хажуугаар бид тойролт хийж явахад тоглоомын талбайгаар хүүхдийн хөдөлгөөн бага байна. Харин гэр хорооллоор явахад амны хаалтгүй хүүхэд ус зөөгөөд явж байгаа нь харагдсан. Мөн байр хорооллын хүүхдүүд амны хаалтгүй, том хүнгүй дэлгүүр явж байгаатай таарсан. Эцэг эхчүүд одоо тайвширч хайхрамжгүй байх боллоо. Хүүхдүүдийг гадаа гаргах болоогүй шүү дээ. Дулаан ороод хүүхдүүд гадаа тоглох, саравч, сааданд суух энгийн үзэгдэл болох нь ээ.

Тайвшрах цаг болоогүй хүүхдээ гэрээс бүү гарга. Хүүхдүүд гадаа тоглох, гадуур бөөгнөрч явах тохиолдол олширсон.

Гуравдугаар сарын 11-ны өдрөөс сургууль, цэцэрлэгийн багш нар эргүүл хийсэн. Гуравдугаар сарын 11-31ний өдрийн хооронд 934 багш, ажилчид эргүүлд гарсан байна. Аймгийн хэмжээнд 13971 сурагч, СӨБ-ийн 5720 хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдээс 1759 хүүхэд гадаа тоглож байхад нь гэрт нь оруулж, амны хаалт тарааж, эрүүл ахуйн зөвлөмж өгсөн байгаа. Мөн энэ хугацаанд 261 эцэг, эхэд зөвлөгөө өгсөн. Дорноговь аймгийн хэмжээнд 22 сургуулийн 13971 сурагч суралцаж байна.

Сайншанд сумын хэмжээнд гэртээ телевизор байхгүй хүүхэд 32, хөдөө сумдад телевизор байхгүй хүүхэд 75 байсан. Багийн тойролтоор явж байгаа багш нар дээрх хүүхдүүдэд гэрээр нь даалгавар хүргэж өгсөн. Ерөнхийдөө 13721 хүүхэд телевизороор хичээлээ үзэж байна.

Төв суурин газрын айл өрхийн судалгаан дээр хоёрдугаар сарын 3-ны байдлаар аав, ээж нь эзгүй том хүнгүй хүүхэд, хүүхдээ харж байгаа 1971 айл бүртгэгдсэн.

Бусад шалтгаанаар буюу эцэг, эх нь архины хамааралтай болсон, эмээ, өвөө нь эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэт зорилтот бүлгийн 73 хүүхэд байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд сургуулийн эцэг эхийн зөвлөлийг ажиллуулсан. Ангийн багш нар, эцэг эхийн зөвлөл хамтраад телевизгүй хүүхдүүдийн асуудлыг шийдэж өсгөн байна. Боловсролын газраас анги удирдсан багш нараар дамжуулан эцэг, эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл давхар хүргэж байгаа. Аав, ээж нь ажилтай буюу том хүнгүй гэртээ байгаа хүүхдүүдийн тоо буурч 1700 болсон. Энэ шалтгаан нь багш нар гэрээсээ ажил хийж байгаатай холбоотой. Гэртээ том хүнгүй 1900 орчим хүүхдүүдийн эцэг эх нь ихэвчлэн төрийн албан хаагчид байсан. Байгууллагуудын ажлын ачааллыг багасгах, гэрээсээ ажлаа хийх, бага цагаар ажиллах, телевизийн хүүхдийн хичээл гарах үеэр 30 минутын чөлөө өгөх, нэлээд олон байгууллага 16:00 цагаас тарж байсан.

Хүүхдүүд телевизээр гарч байгаа хичээлээсээ залхаж, уйдаж байгаа учир манай аймгийн багш нар өөрсдийнхөө дуу хоолойгоор цахим хичээл бэлтгэн сурагчдад хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ санаа тавьж багштай түрүүлж холбогдохгүй байна. Харин энэ хөл хорионы үед анги удирдсан багш нар фэйсбүүк дээр ангийн чат групп нээж нэг бүрчлэн мэдээлэл өгч, хичээл хийж байгаа эсэх дээр байнга хяналт тавьж байгаа.

Тэгэхээр эцэг эхийн оролцоо 50 орчим хувь нэмэгдсэн.

Зарим эцэг, эх огт тоохгүй байна. Орой ажлаа тараад гэртээ ирж хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж хүүхдийн ачааллыг ихдүүлж, оройтсон үед удаан суулгах жишээ ажиглагдсан. Тэгэхээр хаа, хаанаа хариуцлага хүлээж хүүхдийнхээ төлөө оролцоотой, санаачлагатай байвал хүүхдийн ирээдүй сайжрах боломжтой. Бид л хүүхдээ ойлгож зөв чиглүүлж чадвал хүүхэд гэдэг муухан том хүнээс илүү дээр шүү дээ. Хүүхдийн аюулгүй байдлын талаар багш нар эцэг эхчүүдэд тогтмол зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Өдөр бүр хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулахаа мартаж болохгүй.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.