Аймгийн Онцгой комисс хуралдлаа

 Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хурал тавдугаар сарын 28-ны өдөр аймгийн тамгын газрын хурлын танхимд боллоо. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд масктай аяныг үргэлжлүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг эрчимжүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн сумдын Засаг дарга нарт халдвар хамгааллыг эрчимжүүлж ажиллах үүрэг даалгавар өгсөн юм. Сонгуультай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах тусгай журам батлагдахаар болжээ.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын 160 гаруй иргэн Хятад Улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр иргэдийг Замын-Үүд суманд тусгаарлах чиглэлээр холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Замын-Үүд, Ханги боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бараа материалд явж байгаа тээврийн хэрэгслийг зохих халдвар хамгааллын ажлыг чангатгах үүрэг даалгавар холбогдох газруудад өгсөн. Маргааш Ханги хилийн боомт дээр байрладаг ажилчид, жолооч нартай удирдлагууд уулзахаар болов.

Хурлын төгсгөлд КОВИД-19 цар тахалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас өгсөн журмыг дагаж мөрдөхгүй байгаа иргэн,аж ахуй нэгж байгууллагад хариуцлага хүлээлгэх болно гэдгийг онцолсон юм.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд