ГОВИЙН БҮСИЙН “АРДЧИЛЛЫН ХАКАТОН” БОЛОВ

 ГОВИЙН БҮСИЙН “АРДЧИЛЛЫН ХАКАТОН” БОЛОВ

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангaaс “Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд 21 аймагт бүсчлэн “Ардчиллын хакатон” зохион байгууллаа. Говийн бүсийн хакатон тавдугаар сарын 24,25 -ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгийн хүрээнд 40 гаруй залуучууд, эмэгтэйчүүд оролцжээ. Энэхүү арга хэмжээг “USAID Mongolia”, “IRI in Mongolia” олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлсэн байна.

Эхний өдөр Залуучуудын сонгуулийн оролцоо, сонгогчийн боловсрол сэдвийн хүрээнд онлайнаар хэлэлцэж асуудал дэвшүүлсэн бол хоёр дах өдөр нь тус асуудлаа хэрхэн шийдвэрлэх тухай илтгэл, видео бичлэгийн уралдааны аргачлалаар өрсөлдсөн байна. Уралдаанд дөрвөн аймгаас хоёр аймгийн видео бичлэг шалгуур хангаж Говьсүмбэр, Дорноговь аймгийн залуучууд оноо тэнцжээ. Энэ үеэр 18-25 насны залуучуудын сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийг төлөөлөн оролцсон “Z focus” багийнхан “Миний сонголт, миний хариуцлага” сошиал давлагааг санаачилсан байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд