ДОРНОГОВЬ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН “ХОШОЙ ШИЛДЭГ” АЙМАГ БОЛЛОО

 ДОРНОГОВЬ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН “ХОШОЙ ШИЛДЭГ” АЙМАГ БОЛЛОО

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаа хошуулчлан хоёр дахь удаагаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа. Шилдгээр шалгарахад нөлөөлсөн чухал үзүүлэлтүүдийг дурьдвал:

-ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР 3-РТ ЭРЭМБЭЛЭГДЭВ

– УЛС ОРОН НУТГИЙН ТӨСӨВ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 187.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН

-ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 27.7 ХУВИАР ӨСӨВ

-АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 14 ДАХИН НЭМЭГДЭВ

-НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

-УЛСЫН ТӨСӨВ АЙМГААС ТӨВЛӨРҮҮЛСЭН ИМПОРТЫН ТАТВАР 96.0 ТЭРБУМ, ЭКСПОРТЫН ХУРААМЖ 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

-МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД “ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ БАЙНА

-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 146 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ, 168 БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЖЭЭ

-СУМДЫГ ИНЖЕНЕРИЙН ТӨВЛӨРСӨН ШУГАМ СҮЛЖЭЭТЭЙ БОЛГОХ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ НЭМЭГДҮҮЛСЭН

2018, 2019 оны ажил үйлсээрээ хоёр жил дараалан бусад аймаг, нийслэлийг манлайлж “МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ ШИЛДЭГ АЙМАГ” болсон нь Дорнын говь нутгийн зон олон та бүхний хамтын хүч оролцоо, хөгжил дэвшил билээ.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.