МИНИ РОБОТЫН ТЭМЦЭЭНД “ДИНО” БАГ ТЭРГҮҮЛЖЭЭ

 МИНИ РОБОТЫН ТЭМЦЭЭНД “ДИНО” БАГ ТЭРГҮҮЛЖЭЭ

Боловсрол, Соёл Урлагийн газар, Дорноговь аймгийн Технологийн багш нарын холбоо хамтран жил бүр сурагчдын дунд мини роботын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ковид19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран оролцох боломжтой “Манай гэрт инженер бий” мини роботын онлайн тэмцээнийг зарлаж дүнгээ гаргалаа.

Мини роботын тэмцээнд нийт 16 баг оролцсоноос тэргүүн байранд ЕБ-ын II сургуулийн “Дино” баг, удаах байранд тус сургуулийн “Тэмээ” баг, “Silver Scorpion” баг, гутгаар байранд V сургуулийн “Шалмаг шар”, II сургуулийн “Тогоруу” баг, III сургуулийн “Хавчигч” багууд тус тус шалгарлаа. Бүтээлч санаагаа уралдуулсан бүх багуудыг мөнгөн шагналаар урамшуулжээ. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны Дорноговь аймаг дахь салбар оролцжээ.

Энэхүү тэмцээнд оролцогчид нь шингэний даралт, хөшүүргийн хүчний тухай физикийн хуулийн онолын ойлголтыг техникт хэрхэн ашигладаг болохыг туршин хэрэглэж өөрсдийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгэсэн ажээ.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд