“Улсын аварга малчин өрх” зургаа тодорлоо

 “Улсын аварга малчин өрх” зургаа тодорлоо

Энэ жил “Улсын аварга малчин өрх” зургаа “Алтан төлийн эзэн” ес тодорлоо. Замын-Үүд сумын Тангадын Доржсүрэн “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарчээ. Харин Эрдэнэ сумын Содномын Будсүрэн, Баярмагнайн Батнасан нар “Алтан төлийн эзэн” цолоор шагнуулжээ. Мандах сумын “Улсын аварга малчин өрх”-өөр Баатарын Батбаяр шалгарсан бол Баатарын Алтанбаяр нь “Алтан төлийн эзэн” цолоор шагнуулсан байна. Мөн Хатанбулаг сумын “Улсын аварга малчин өрх”-өөр Хүүхэний Энхболд шалгарчээ. Хөвсгөл сумын Баярбилэгийн Эрхэмбаяр нь “Алтан төлийн эзэн” болсон бол Улаанбадрах сумын Лувсанжамцийн Батбаяр, Чэмидийн Баатарсүх нар “Улсын аварга малчин өрх” болжээ. Тус сумын Сосорын Нэргүй, Нарантогтоолын Ариунболд нар “Алтан төлийн эзэн” цолоор шагнуулсан юм. Дэлгэрэх сумын Дэрэмийн Бадгар, Дүүдаваагийн Цэнджав нар “Алтан төлийн эзэн” цол хүртсэн. Мөн Өргөн сумын Жамбалын Заяаханд “Улсын аварга малчин өрх”-өөр тодорч, тус сумын Андуушийн Нямбаяр “Алтан төлийн эзэн” цол тус тус хүртжээ.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.