“Манай гэрт инженер бий” минироботын онлайн тэмцээн зарлагдлаа

 “Манай гэрт инженер бий” минироботын онлайн тэмцээн зарлагдлаа

Боловсрол Соёл Урлагийн газар, аймгийн Технологийн багш нарын холбоо хамтран жил бүр сурагчдын дунд минироботын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран оролцох боломжтой “Манай гэрт инженер бий” минироботын онлайнтэмцээнийг зарлаж байна.

Энэхүү тэмцээнд шингэний даралт, хөшүүргийн хүчний тухай физикийн хуулийн онолын ойлголтыг техникт хэрхэн ашигладаг болохыг туршин хэрэглэж өөрсдийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгэн видеогоо илгээх юм. Оролцогчид 2 даалгаварыг гүйцэтгэх бөгөөд видео бичлэгийг “Манай гэрт инженер бий” https://www.facebook.com/groups/2377184869238122/ фейсбүүк группрүү илгээх аж. Оролцогчдын бичлэгийг 05-р сарын 01-нээс 05-р сарын 15-ны өдрийг хүлээн авах юм байна.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар ГБХЗХГ, ММНБИ-ийн Дорноговь аймаг дахь салбар оролцож байгаа аж. Тэмцээнд эхний гурван байраас гадна шилдэг шийдэлтэй бүтээл, шилдэг дизайнтай бүтээл, шилдэг хамтрагч гэр бүл зэргийг шалгаруулах юм байна. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, физикийн хуулиудын онолын ойлголтыг техникт хэрхэн ашигладаг болохыг туршин хэрэглэж, өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгэдэг тус тэмцээн 4 дэх жилдээ зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг “Манай гэрт инженер бий” фейсбүүк групп, 99758209, 89708209 утсаар авах боломжтой.

Nyamtsetseg

Nyamtsetseg

https://dmedia.mn

МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Телевиз, сонин, сайтад ажиллаж байсан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.