Мод тариалалт 05-р сарын 14-ныг дуустал үргэлжилнэ

 Мод тариалалт 05-р сарын 14-ныг дуустал үргэлжилнэ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарыг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгож зарласан байдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Дорноговь аймагт мод тарих ажил өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр гэр бүлийн талбайд “Бүх нийтээр мод тарих өдөрлөг” болж байна. Өдөрлөгт БОАЖГ, Сайншанд сумын ЗДТГ, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газраас гадна иргэд оролцлоо.

Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд мод тариалалтын ажилд 25 сая төгрөгийг зарцуулах юм. Өнгөрөгч жилүүдэд Дорноговь аймгийн хэмжээнд 73 мянган га-д 195 мянга модыг тарьжээ. Энэ жил Сайншанд сумын хувьд төв зам дагуу болон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хамарын хийдэд мод тарьж байна. Агч, яргай зэрэг модыг төв зам дагуу тариалах бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд улиас тарьж байгаа юм. Өдөрлөгийн үеэр ГБХЗХГ, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар, БТСГ зэрэг байгууллагуудад модны суулгац өглөө.

Бүх нийтээр мод тарих өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн талбайд мод, цэцэг, хүнсний ногооны үр, зүлэг, хөрс зэргийг худалдаалахаас гадна хэрхэн тариалах талаарх зөвлөмжийг өгч байна. Мод тарих ажил өнөөдрөөс эхлэн 05-р сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.

Nyamtsetseg

Nyamtsetseg

https://dmedia.mn

МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Телевиз, сонин, сайтад ажиллаж байсан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.