Малчдад ноолуурын урамшуулал олгогдож байна

 Малчдад ноолуурын урамшуулал олгогдож байна

Монгол Улсын Их хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоолын дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд ноолуурын нэг кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгогдож эхэлжээ.

Манай аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 5350 өрхийн 1094559 толгой ямаа тоологдсон бөгөөд 543 өрхийн 1094559 толгой ямаанаас бэлтгэсэн ноолууранд “Монгол ямааны үүлдэр, омог, Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартаар нэг кг тутамд 20 мянган төгрөгөөр тооцохоор болсон байна.

Хүнс хөдөө аж ахуйн газар

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд