СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа


Өнөөдөр 09:00 цагаас аймгийн Шуурхай штабын байранд Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБГ-ын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батсүх, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ерөнхий инженер Ш.Амарбилэг нар мэдээлэл өгч,
цаг агаарын сэрэмжлүүлэг, анхааруулга зөвлөмжийг хүргэсэн юм.

2008 онд болсон байгалийн аюулт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй

ОБГ-ын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батсүх: Энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Ойрын үед ажиглагдах цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл нь 2008 онд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгаа юм. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байсныг эргэн сануулъя.

Хүмүүс амь насаа алдсан шалтгаан нь үдээс өмнө  цаг агаар тогтуун байсан учраас хүүхдээ малд явуулсан, нимгэн хувцасласан, цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлгийг үл тоосноос болсон. 

Зарим сумдад салхи 30-34 м/с хүрч гамшигт үзэгдлийн нөхцөл бүрдэхээр байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ерөнхий инженер Ш.Амарбилэг: Салхи өнөөдрөөс эхлээд 20-24 метр секунд ширүүснэ. Шороон шуурга шуурна. Орон нутгийн нөхцөл байдлаас хамаараад зарим сумдад салхи 30-34 метр секунд хүрч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдээд байна. Мөн 16-ны өдрөөс салхины хүч бага зэрэг суларч 16-18 метр секунд болж, зарим үед 20-24 метр секунд хүрнэ. Цаашдаа цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна. Өнөө шөнөдөө буюу үүрээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 16-17-нд шилжих шөнө, 17-ны өдөр нийт нутгаар 80 хувийн чийтэй буюу хур тунадас орж, цасан шуурга шуурах магадлалтай байна.

Өнөөдөртөө 20-25 хэм дулаан байна. Шөнөдөө 1-6 хэм болж эрс сэрүүснэ. 16-ны өдөртөө 11-16 хэм дулаан, шөнөдөө 1-6 хэм дулаан байна. Температур өнөө шөнөдөө нэлээд хүйтэрч байгаа.

Иргэдийн анхааралд:

-Цаг агаарын урьдчилан сэргийлсэн мэдээ, мэдээллийг тогтмол үзэж, сонсох

-Эргэн тойрны хамаатан садандаа цаг агаарын мэдээг дамжуулах

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллах

-Гэр,орон сууцны аюулгүй байдлыг хангах

-Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх

-Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аян замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй гарах

-Дулаан хувцсаа базааж аян замд гарах

Малчдын анхааралд:

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

-Малаа холын бэлчээрт гаргахгүй байх

-Цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авах

Шаардлагатай тохиолдолд холбогдох утас:

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР /Сайншанд/ – 7052101, 96520105, 86330105

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС /Замын-Үүд/- 70527101, 70527011, 96041700, 86170105

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 23-Р АНГИ /АЙРАГ/ – 96322301, 86760105

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

1 Comment

  • Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

Leave a Reply

Your email address will not be published.