УДААН ХУГАЦААНД АМНЫ ХААЛТ ЗҮҮВЭЛ НҮХЖИЛТ, НӨСӨӨ, ТОЛБО ҮҮСНЭ

 УДААН ХУГАЦААНД АМНЫ ХААЛТ ЗҮҮВЭЛ НҮХЖИЛТ, НӨСӨӨ, ТОЛБО ҮҮСНЭ

Улирал солигдож, температур өөрчлөгдөх нь хүний арьсанд ихээхэн нөлөөлдөг байна. Коронавирусийн дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед өдрийн турш амны хаалт хэрэглэх нь арьсны асуудлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Удаан хугацаанд амны хаалт хэрэглэх нь арьсыг илүү мэдрэмтгий болгодог.

Ялангуяа чийглэг уур амьсгалтай оронд удаан хугацаанд амны хаалт зүүснээр арьсанд үзүүлэх сөрөг нөлөө нь улам нэмэгддэг аж. Алдартай гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж авахад ажиллаж байсан хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны эмчилгээ, судалгаагаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Барбара Штурм “Амны хаалт удаан хугацаанд хэрэглэснээр нүхжилт, нөсөө толбо үүсдэг. Тиймээс арьсаа аль болох зөөлөн гуужуулагчаар гуужуулж байх хэрэгтэй” гэдгийг зөвлөжээ.

Түүнчлэн арьсыг хуурайшуулдаг салицилийн хүчил зэрэг химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж, үүний оронд цайны модны тос, лаванда, цайр зэрэг бактерийн эсрэг найрлагатай зөөлөн бүтэцтэйг нь сонгож хэрэглэхийг арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.