Ө.СУГАР: ГОВЬ НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ
#5minutes Ц.Ванжилдорж:Эдгэрэх гэж унадаг дугуй унасан ч одоо бол хобби болсон


Эрүүл амьдрахын үндэс нь идэвхтэй хөдөлгөөн. Яг энэ уриалгыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж бүр хоббигоо болгож хүсэл, сонирхлоороо нэгдсэн сонирхлын бүлэг, клуб Дорноговь аймагт хэд хэд бий. Үүний нэг нь Дорноговь аймгийн дугуй сонирхогчдын бүлэг. Эрүүл, идэвхтэй амьдралыг эрэлхийлсэн хүн бүхэнд нээлттэй уриатай тус бүлэг 1500 гаруй гишүүнтэй. Нас, хүйс, ажил, мэргэжил ялгаатай ч тэднийг нэгтгэдэг хобби нь унадаг дугуй. Энэ удаа Дорноговь аймгийн унадаг дугуй сонирхогчдын бүлгийн гишүүдийн нэрлэдгээр “ТОМ АХ“ Ц.Ванжилдорж “5 MINUTES” нэвтрүүлгийн зочин боллоо.


2013 онд суга таягтай, өвдөгний бэртэлтэй, үе солиулах шаардлагатай гэж оношлогдож байсан тэрээр хөдөлгөөн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж ямар өөрчлөлтийг бий болгодог гэдгийг өөрийн амьдралаар харуулж яваа нэгэн юм.