D ВИТАМИН ХЭРЭГЛЭСНЭЭР ЯМАР НЭГЭН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХГҮЙ

 D ВИТАМИН ХЭРЭГЛЭСНЭЭР ЯМАР НЭГЭН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХГҮЙ

D витаминыг ядаргаа, сэтгэлийн хямрал, тэр ч байтугай хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэдэг. Гэхдээ зарим шинжээч үүнтэй санал нийлдэггүй. Тэгвэл яг аль нь үнэн бэ гэдэг талаар BBC агентлаг мэдээлэл бэлтгэжээ. Хориг арга хэмжээнээс үүдэлтэйгээр хүмүүс гэрийн хорионд удаан байснаас D аминдэмийн дутагдал үүсэхээр
байгаа юм. Витамин D2, D3 бэлдмэлийн аль алиныг нь жоргүйгээр хэрэглэх боломжтой бөгөөд дархлаа сайжруулах, ядаргаа, булчингийн сулрал, ясны өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Ерөнхийдөө эмч нар эрүүл хүмүүст D витамин зайлшгүй шаардлагатай биш бөгөөд уг витаминыг хэрэглэснээр ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй гэдгийг онцолжээ.

D ВИТАМИНЫ ТАЛААР

Яг үнэндээ D витамин нь витамин биш бөгөөд бие махбодийн кальцийн шингээлтийг дэмждэг даавар аж. Загас тэргүүтэй цөөхөн хэдэн хүнсэнд агууллагддаг учир өдөр тутмын хоол хүнснээс төдийлөн авах боломжгүй. D-гийн хоёр үндсэн төрөл байдаг. Эхнийх нь D3 бөгөөд загас, түүний дотор амьтдад байдаг. Учир нь, амьтад нарны туяанаас арьсаараа дамжуулан голчлон авдаг байна. Харин хоёр дахь нь D2 витамин бөгөөд энэ нь мөөг зэрэг ургамлын гаралтай хоол хүнсэнд агуулагддаг. Судалгаанаас
үзэхэд D3 нь илүү үр дүнтэй болох нь тогтоогдсон. Лондон дахь Кингс коллежийн генетикийн эпидемиологийн профессор Тим Спекторын удирдсан багийн явуулсан судалгаагаар D витамин хэрэглэх шаардлагагүй хүмүүс хэрэглэсэн тохиолдолд ясны эрдэс нягтралыг сайжруулдаггүй болохыг тогтоогджээ. D витаминыг нарнаас авахад 3-10 дугаар сар хамгийн тохиромжтой бөгөөд энэ үед аль болох нарнаас хамгаалах тос хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.