ЗАМЫН-ҮҮД СУМЫН 3-БАГ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

 ЗАМЫН-ҮҮД СУМЫН 3-БАГ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Замын-Үүд сумын төвөөс 2-3 км зайтай байрладаг гуравдугаар багийн нутагт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо. Барилгын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Эвийн гэрээ” компани гүйцэтгэжээ.

Замын-Үүд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болсон байна. Иргэдийн хөгжлийн төвд өрхийн эмнэлэг, багийн ажлын алба, малчин өрхүүдэд ойр учир мал аж ахуйн бодлогын асуудал эрхэлсэн төрийнүйлчилгээ төвлөрөх юм байна. Багийн хөгжлийн төвийг орон нутгийн төсвийн 491 сая төгрөгөөр “ЭВИЙН ГЭРЭЭ” ХХК гүйцэтгэжээ.

Алслагдсан багийн иргэд сумын төв рүү явахад 2-3 км замыг туулдаг байна. Автобус, машинаар сумын төв орж төрийн үйлчилгээ авдаг байсан бол төрийн үйлчилгээг хүртээмжтэй нэг цэгээс авах боломжтой болсонд иргэд баяртай байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд