Замын-Үүд суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

 Замын-Үүд суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Замын-Үүд сумын гуравдугаар багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг орон нутгийн төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр “Энэрэлт их эрдэнэ” компани барилгын ажлыг гүйцэтгэж 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өглөө.

Гуравдугаар багийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 326 хүүхэд бүртгэлтэй байдгаас энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор гуравдугаар багийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Мөн цэцэрлэг ашиглалтад орсноор 20 ажлын байр шинээр бий болжээ.

Замын-Үүд сумын гуравдугаар баг нь сумын төвөөс 2-3 км зайтай алслагдмал оршдог байна. 3-р багт цэцэрлэгт хамрагддаггүй 100 гаруй хүүхэд гэрээр хүмүүждэг байсан бол 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсноор бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчин бүрджээ.. Цэцэрлэг ирэх намар найман бүлэгт элсэлт авах юм.

2016-2019 онуудад аймгийн хэмжээнд нийт 10 цэцэрлэг ашиглалтад орж хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 98.5 хувьд хүрсэн байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд