“Зорилгын хүч-2” хөтөлбөрт Замын-үүд сумын 3-р сургуулийн 12а анги тэргүүллээ

 “Зорилгын хүч-2” хөтөлбөрт Замын-үүд сумын 3-р сургуулийн 12а анги тэргүүллээ

Теле хичээл үзэж, ЭЕШ-тад бэлтгэх үйл ажиллагааг эрчимжүүлэх амжилттай дүн үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АЗДТГ, БСУГ, Дорноговь телевиз хамтран “Зорилгын хүч” хөтөлбөрийг 03-р сарын 6-наас 4-р сарын 06-ны хооронд зохион байгуулсан билээ. Энэхүү хөтөлбөрт Дорноговь аймгийн 12-р ангийн ЭЕШ өгөх 18 ангийн 406 сурагч оролцсон юм.

Хөтөлбөрийн хугацаанд 17 удаагийн телевизийн нэвтрүүлгээр Дорноговь аймгийн ЕБС-ийн шилдэг багш нар сурагчдад зөвлөмж өгч теле хичээлийг хүргэсэн байна. Хөтөлбөрийн нэгдсэн дүнгээр 1-р байрыг 79,5 хувийн гүйцэтгэлтэйгээр Замын-Үүд сумын 3-р сургуулийн Э.Энхцэцэг багштай 12а анги, 2-р байрыг 78,9%-ийн гүйцэтгэлтэй Замын-Үүд сумын 1-р сургуулийн Л.Норжинсүрэн багштай 12а анги, 3-р байрыг 77,1 хувийн гүйцэтгэлтэйгээр Сайншанд сумын 1-р сургуулийн Б.Доржням багштай 12а анги тус тус эзэлсэн юм.

“Зорилгын хүч-2” хөтөлбөрийн хүрээнд сурагчид теле хичээлээ үзэн тэмдэглэл хөтлөлт хийхээс гадна даалгавар гүйцэтгэсэн бол ангийн багш нар сурагчдынхаа тэмдэглэл хөтлөлт даалгаварыг шалгасан юм. Мөн хянагч багш, сургалтын менежер гээд нийтдээ 100 гаруй багш энэхүү хөтөлбөрт оролцжээ. Дорноговь аймгийн хувьд өнгөрөгч онд ЭЕШ-аар улсын хэмжээнд 3-р байр эзэлж байжээ.

Nyamtsetseg

Nyamtsetseg

https://dmedia.mn

МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Телевиз, сонин, сайтад ажиллаж байсан туршлагатай.

Төстэй мэдээллүүд