ЭРДЭНЭ СУМЫН ЕБС-ИЙН ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

 ЭРДЭНЭ СУМЫН ЕБС-ИЙН ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль 80 жилийн ойн босгон дээрээ 80 ортой сургуулийн дотуур байранд сурагчдаа хүлээж авахад бэлэн болжээ. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 ортой дотуур байрыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тобем” ХХК гүйцэтгэжээ. Эрдэнэ сумын ЕБС-ийн дотуур байранд хөдөөгийн малчид, төмөр замын өртөө зөрлөг, хилийн заставын хүүхдүүд голчлон амьдардаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хуучин сургуулийн дотуур байр болгон ашиглаж байжээ. Энэ жил Эрдэнэ сумын ЕБС-ийн 80 жилийн ой тохиож байна. Түүхт ойн жилээр 80 хүүхдийн дотуур байртай боллоо.

Эрдэнэ сум өнгөрөгч 2018 онд инженерийн нэгдсэн шугамд холбогдсон. Иймээс 80 ортой сургуулийн дотуур байр инженерийн нэгдсэн шугамд холбогдсон нь сурагчид ая тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Боловсролын салбарт аймгийн хэмжээнд гурван сургууль, 10 цэцэрлэг шинээр баригджээ. Мөн сургуулийн засвар, дотуур байрын засваруудыг улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд