УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаа

 УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаа

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон албаны төлөөллүүд оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцав.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон 2021 оны намар ашиглалтад орно. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгыг орон нутгийн 10 гаруй компани гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30-40 хувийн гүйцэтгэлтэй энэ оны 12 сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн, Зүүнбаян өртөө болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцсан юм.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд