Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

ЭРДЭНЭ СУМЫН ЕБС-ИЙН ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль 80 жилийн ойн босгон дээрээ 80 ортой сургуулийн дотуур байранд сурагчдаа хүлээж авахад бэлэн болжээ. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 ортой дотуур байрыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тобем” ХХК гүйцэтгэжээ. Эрдэнэ сумын ЕБС-ийн дотуур байранд хөдөөгийн малчид, төмөр замын өртөө зөрлөг, хилийн заставын хүүхдүүд голчлон амьдардаг бөгөөд өнгөрсөн хугацаанд […]Дэлгэрэнгүй

ЗАМЫН-ҮҮД СУМЫН 3-БАГ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Замын-Үүд сумын төвөөс 2-3 км зайтай байрладаг гуравдугаар багийн нутагт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо. Барилгын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Эвийн гэрээ” компани гүйцэтгэжээ. Замын-Үүд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болсон байна. Иргэдийн хөгжлийн төвд өрхийн эмнэлэг, багийн ажлын алба, малчин өрхүүдэд […]Дэлгэрэнгүй

СОНГОГЧДЫН АНХААРАЛД

Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны 6 дугаар сарын 24-ний лхагва гариг байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; […]Дэлгэрэнгүй

Замын-Үүд суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Замын-Үүд сумын гуравдугаар багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг орон нутгийн төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр “Энэрэлт их эрдэнэ” компани барилгын ажлыг гүйцэтгэж 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өглөө. Гуравдугаар багийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 326 хүүхэд бүртгэлтэй байдгаас энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор гуравдугаар багийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Мөн цэцэрлэг ашиглалтад орсноор 20 ажлын байр […]Дэлгэрэнгүй

Дорноговь аймгаас 12 нэр дэвшигч өрсөлдөж байна

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нийтдээ 606  нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэрийг сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн наймдугаар тойрогт Дорноговь аймгаас 12 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Уншигч танд дээрх нэр дэвшигчдийн нэрсийг […]Дэлгэрэнгүй

Малчдад ноолуурын урамшуулал олгогдож байна

Монгол Улсын Их хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоолын дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд ноолуурын нэг кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгогдож эхэлжээ. Манай аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 5350 өрхийн 1094559 толгой […]Дэлгэрэнгүй

Н.ХОНГОРЗУЛ: Эрүүл мэндийн зохих зөвлөмжийг баримтлан сонгуульдаа идэвхитэй оролцоорой

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотой мэдээллийг Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзулаас тодрууллаа. -УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, сумын Сонгуулийн хороод хэзээ байгуулагдсан бэ? Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019.12.20-ны өдөр батлагдан 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд УИХ-ын 2020 оны ээлжит […]Дэлгэрэнгүй

МОНГОЛ ГАЙХАМШИГТ ОРОЛЦСОН МИНЬ

/ТЭМДЭГЛЭЛ/ “Монгол гайхамшиг 93” анхдугаар наадам улсын циркт дөрвөн өдөр болсон юм. Энэ наадамд 100 гаруй хүмүүс шалгаран оролцож дөрвөн цагийн нэгдсэн үзүүлбэр тоглож үзэсгэлэн гаргаж, улсын цирк үзэгчдээр дүүрэн байлаа. Энд нүдээр үзээгүй, хүнд итгэмээргүй, сонсоход ухаанд багтамгүй, ховор сонин үзүүлбэрүүд, нандин сайхан үзмэрүүд, Монголын хамгийн дээд амжилтууд, түүний эзэд ирсэн байлаа. Энэ наадамд […]Дэлгэрэнгүй

МИНИ РОБОТЫН ТЭМЦЭЭНД “ДИНО” БАГ ТЭРГҮҮЛЖЭЭ

Боловсрол, Соёл Урлагийн газар, Дорноговь аймгийн Технологийн багш нарын холбоо хамтран жил бүр сурагчдын дунд мини роботын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ковид19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран оролцох боломжтой “Манай гэрт инженер бий” мини роботын онлайн тэмцээнийг зарлаж дүнгээ гаргалаа. […]Дэлгэрэнгүй

ГАН БӨМБӨЛГИЙН ҮЙЛДВЭР АЙМАГТ ЖИЛДЭЭ 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛНӨ

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэлийн бодлогыг дэмжихээр 21:100 үндэсний хөтөлбөрийг боловсруулан энэ хүрээнд уул уурхайн боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарыг дэмжин ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад “Жижиг дунд үйлдвэр” болох “Ричвил Гриндинг медиа” ХХК нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж Сайншанд сумын 2-р багт “Ган бөмбөлгийн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулан үйлдвэрлэж эхэллээ. […]Дэлгэрэнгүй