Tags : Онцлох

Ц.ОДОНЧИМЭГ: Амин дэмтэй хоол, хүнсээр хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ, ЗӨВЛӨХ ЭМЧ Ц.ОДОНЧИМЭГ: Сургууль, цэцэрлэг ажиллахаа болиод ханиад томуу эрс багассан. Хүмүүс гэртээ хүүхдүүдээ асраад хүүхдийн өвчлөл харьцангуй цөөрөөд байна. Зарим ээж, аавууд бага цагаар ажиллах, гэрээсээ ажлаа хийх байдал нэмэгдсэн учир хүүхдүүд эмнэлэгт ирэх тохиолдол өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бага байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт нэг талаараа нэмэгдсэн боловч хүүхдүүд […]Дэлгэрэнгүй

Б.ЭНХТУЯА: Хүүхдүүддээ тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд эцэг эхчүүд анхаарлаа

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ЭНХТУЯА: Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх 2020 оны 01 албан даалгавар гарсан. Гурван сайдын хамтарсан гэр бүл дэх хүүхдийн хамгааллыг сайжруулах удирдамж батлагдсан. Манай аймагт хүүхэд хамгааллын мэргэжлийн анги энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, […]Дэлгэрэнгүй

Замын-Үүдэд бүртгэгдсэн сэжигтэй нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Аймгийн Онцгой комиссоос баасан гараг бүр COVID 19 цар тахлаас сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаа Аймгийн ОБГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд Аймгийн Онцгой комиссын 12-р хуралдаанаас гарсан шийдвэр болон алба мэргэжлийн ангиудаас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.Дэлгэрэнгүй

Замын-Үүд суманд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан” гэж мэдээлэлж байсан бол өнөөдөр Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарласан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан гэв. Үргэлжлүүлэн тусгаарлаж байгаа бөгөөд одоогоор манай аймгаас дахин коронавируссийн тохиолдол илрээгүй байна.Дэлгэрэнгүй

Нэгдсэн эмнэлэг гурван авто машинтай боллоо

Аймгийн нэгдсэн эмнэлэг жилдээ 120-130 яаралтай түргэн тусламжийн дуудлагад явдаг. Энэ нь ихэвчлэн осол гэмтэл, хүний амийг аврах шуурхай нөхцөл байдалтай холбоотой байдаг байна. Иймд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, түргэн тусламжийн бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн  148,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Land Cruiser -200, Фургон автомашин, Prius-30 автомашинуудыг […]Дэлгэрэнгүй

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны барилгын ажил үргэлжилж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулсан орон сууцны хотхон Сайншанд сумын 6-р багт баригдаж байна. Эхний ээлжийн барилга энэ онд ашиглалтад орох юм.Дэлгэрэнгүй

Сайншанд сумын 1-р багт ирэх 7-р сард 100 хүүхдийн цэцэрлэг

Арабын Нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламжаар Сайншанд сумын 1-р багт 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн бөгөөд ирэх 7-р сард ашиглалтад орно.Дэлгэрэнгүй

Сайн мэдээ: Г.Батзаяагийн чөмөг шилжүүлэх хагалгаа амжилттай болжээ

Би амьдралдаа хэнд ч төвөг удахгүй юмсан гэж маш их хичээдэг… Харин ингээд хамгийн их төвөг удсан хүн болчихно гэж ерөөсөө санаагүй! Би амьдралд үнэгүй зүйл байдагт итгэдэггүй, асуудал үүсэхэд эр хүн өөрөө нуруугаа даах ёстой гэж боддог… Хамгийн анх хорт хавдартай гэж сонссон тэр өдөр ганцаараа эмнэлэгт очсон бол оношоо нуучхаж мэдэх байсан, миний […]Дэлгэрэнгүй

Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 04-27-ны хооронд 35622 тонн нүүрс экспортолжээ

Замын-Үүд сумын боомтоор 2020 оны 03 сарын 04-ны өдрөөс хойш нүүрсний экспортыг хэвийн явуулж эхлээд байгаа юм. Экспортын тээвэр хийж байгаа жолооч нарыг хил гарахдаа БНХАУ-ын нутагт хонохгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Жолооч нар машинаа ариутгуулж, дулаанаа хэмжүүлэн асуумж бөглөснөөр хилээр цааш гарч байна. Үүнд хилийн мэргэжлийн анги, албадууд хяналт тавьж ажиллаж […]Дэлгэрэнгүй

Хоёр дахь удаагийн ариутгал, халдваргүйтгэлийг хийж байна

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг дахин зохион байгуулах үүрэг чиглэлийг Аймгийн Онцгой комисст өгчээ. Энэ дагуу Сайншанд, Замын-Үүд, Хамарын хийд, Зүүнбаян багийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хогийн цэгт хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах юм. Өнөөдөр Сайншанд суманд хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажил эхэллээ. Энэ удаа гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн […]Дэлгэрэнгүй